Day 1
Улаанбаатар-Истанбул-Анталия
Нислэгээс 3 цагийн өмнө Чингис хаан нисэх онгоцны буудал дээр цугларч МИАТ-н нислэгээр Истанбул хотруу ниснэ. Турк улсын Истанбул хотод бууж улсын үзэсгэлэнт далайн эргийн хот болох Анталья хот руу орон нутгийн нислэгээр дамжин ниснэ. Анталья хотод буугаад хил гаалиар гаран ачаа тээшээ аваад хөтөчтэйгээ уулзан Анталья хотын 5одтой AKKA ALINDA 5* /all inclusive/ зочид буудалд хүргэнэ. Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын хөтөчөөс зөвлөгөө, мэдээлэл аван буудалдаа байрлан оройн хоолоо зооглоод замын алжаалаа тайлж амарна.
Day 2
Анталия
* Өглөөний цайны дараа зөвхөн Турк улсад олборлодог гэрлийн тусгалаар 7 өнгөөр өөрчлөгддөг Султанит чулууг үзэж сонирхох ба алт, мөнгө, алмаз, султанит эдлэлээс сонгон авах боломжтой.
* Үүний дараа Анталья хотын төв хэсгээр хотын аялал хийж, 40 метрийн өндрөөс газар дундын тэнгист цутгадаг хотын шигтгээ болсон Дьюдэн хүрхрээ үзнэ.
* Анталия хотын алдартай Турк савхи болон үслэг эдлэлийн дэлгүүрээр зочлох болно.
* Үүний дараа хотын алдарт зоогтой орон нутгийн ресторанд өдрийн хоол зооглоно.
* Old town city буюу хуучин хотоор аялж, хотын түүхтэй танилцана. Ийнхүү газар нь Анталья хотын хамгийн үзэсгэлэнтэй газраар тооцогддог. Мөн төв талбайг үзэх болно.
* Оройн хоолоо буудалдаа ирж зооглон, амарна.
Day 3
Анталия / Чөлөөт өдөр
* Тус өдөр та хөтөчтэй ярилцаж, нэмэлт аялалын хөтөлбөр гарган өөрийн хүссэн байдлаар өнгөрүүлэх боломжтой. Хувилбарууд :
* Аланьяас өдөржин 3н давхар завьтай аялалд гарч, хөөсөн party ,dj show,бүх уух зүйл, үдийн хоол багтсан, усанд сэлэх, хүүхэд хөгжөөх хөтөлбөр.
* Land of Legends аялалд оролцож, усан парк, үзвэр, дэлгүүр хэсэх гэх мэт.
Day 4
Анталия / Чөлөөт өдөр
* Тус өдөр та хөтөчтэй ярилцаж, нэмэлт аялалын хөтөлбөр гарган өөрийн хүссэн байдлаар өнгөрүүлэх боломжтой. Хувилбарууд :
* Аланьяас өдөржин 3н давхар завьтай аялалд гарч, хөөсөн party ,dj show,бүх уух зүйл, үдийн хоол багтсан, усанд сэлэх, хүүхэд хөгжөөх хөтөлбөр.
* Land of Legends аялалд оролцож, усан парк, үзвэр, дэлгүүр хэсэх гэх мэт.
Day 5
Памуккалле
*Анталья-гаас Памуккалэ руу хөдөлнө. Өдрийн хоолоо замдаа тухайн нутгийн зоогийн газарт зооглоно.
* Дараа нь хөвөн даавуун эдлэлийн дэлгүүрээр зочилно. Денизли хот нь хөвөнгийн тариалалтаараа дэлхийд алдартай бөгөөд хөвөн даавууны үйлдвэрлэлээр тэргүүлэх салбараа болгосон байдаг. Бэлэн хувцас болон хөвөн дэр, хөнжил, гар нүүрийн алчуур зэргийг худалдан авах боломжтой.
Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах дарсны үйлдвэрт амталгаа хийнэ.
* Памуккалед байрлах буудалдаа ирж оройн хоолоо зооглоно.
Day 6
Памуккалле
* Агаарын бөмбөлөгийн хөтөлбөрт хамрагдах боломжтой / нэмэлт төлбөртэй +$/
* Өглөөний цайгаа уусны дараа Цасан цагаан хөвөн уул буюу Памуккалег очиж үзнэ.
* Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн эртний Хиараполис хот болон ромын эртний театрыг үзнэ.
* Өдрийн хоолоо буудлын ресторанд зооглоно.
* Оройн хоолоо идээд буудалд амарна.
Day 7
Истанбул, Улаанбаатар
*Өглөөний цай уусны дараа Дэнизли онгоцны буудал хөдөлнө. 1цаг орчим ниснэ.Истанбул олон улсын онгоцны буудалд бууж УБ ниснэ.Дараа өдрийн өглөө 07:30д бууна.