Түр хүлээнэ үү...
Аяллын мэдээллийг татаж байна
Аяллын мэдээллийг татаж байна
Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг. Нүдэнгийн говиос тод сайхан харагддаг. Цагаан суварга бол эрт цагт том нуур байсны ул мөр юм. Урт удаан хугацаанд нуурын ус ширгэхэд түүний ёроолын элдэв шаварлаг үе давхаргатай хурдас ил гарч ирсэн. Тэрхүү шаварлаг хурдас зүүн талаасаа он цагийн явцад хур бороо, үерийн усанд идэгдэж өөрчлөгдсөөр эрэг ганга үүсгэж, өвөрмөц сонин хэлбэр дүрстэй болсоор иржээ. Цагаан суварга тогтоцын хамгийн өндөр цэг нь д.т.д 1327 метр болдог. Газрын гадарга нь хуурай сайр, жалга гангаар ихээхэн хэрчигдэж хад чулуу мэт бэхэжсэн байдаг. Эдүгээ өргөөшөө 6000 метр хүртэл үргэлжлэх бөгөөд хоёр зах руугаа намсдаг. Голын хэсэгтээ 8-10 давхар байшинтай тэнцэх хэмжээнд өндөрсөж эгц цавчим босоо хана болон тогтсон байдаг. Цагаан суварга нь зүүн талаасаа сүрлэг сайхан харагддаг бөгөөд баруун талаасаа огт харагддаггүй. Өглөө нар мандах агшинд Цагаан суваргын шавар тогтоц ер бусын үзэсгэлэн төгөлдөр байгалийн өнгийг гайхуулдаг учраас зорин ирсэн хэн бүхэн дуу алдан хүлээж авдаг. Орой нар шингэх үед ч доош үргэлжлэх хөндийтэй уусан солонгорсон өнгө үзэмжийг харуулдаг. Говь гэдэг үгийг сонсоод ихэнх хүмүүс элсэн цөлөөр төсөөлдөг. Гэтэл гайхамшигт говийн олон янз байдлыг нүдээр үзэхээс нааш ямархуу сэтгэл догдлуулж, бахдал төрүүлэн, зүрх аргамжих газар вэ гэдгийг ойлгодоггүй. Мөнх ногоон арцаар хормойлуулж, мяралзах горхиор эмжүүлсэн Ёлын ам, асах дөл мэт үзэсгэлэнт Баянзаг, говийг хэрэв далай хэмээвээс давалгаатан мяралзах Хонгорын элс гээд говь нутгийн гайхамшигийг багтаасан аялалдаа таныг урьж байна.
Том хүн (12+)
Захиалга өгснөөр та манай үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байна.