Day 1
1 өдөр
Улаанбаатар - Баян-Өлгий
Өглөө манай хөтөч та бүхний байрлаж байгаа буудлаас очиж аваад нисэх буудалруу хөдөлнө.
Улаанбаатар - Баянөлгий аймаг чиглэлд ниснэ.
Баянөлгий аймагт очсоны дараагаар өдрийн хоолоо идээд Баянөлгий аймгийн төвийг үзэж сонирхоод бидний нэг өдрийн аялал дуусна.
Оройн хоолоо идээд буудалд байрлан амарцгаана.
Day 2
2 өдөр
Баян-Өлгий – Алтай Таван Богд уул.
Бидний аялал Өлгий хотын Казах үндэстний гэрт өглөөний цайгаа уугаад Алтай Таван Богд уулын зүг аялал эхэлнэ. Аяллын замд Сагсай сумаар дайраад Казах бүргэдчин айлд зочилно. Казах айлын ахуй амьдралтай танилцаж, бүргэдчинтэй хамт зургаа даруулна. Замдаа Түрэгийн үеийн Битүгийн хүн чулуунууд үзээд Цэнгэл сумаар дайрч, Ховд голын эрэгт өдрийн хоол иднэ. Тэндээс цааш хөдлөөд замдаа Сүүн голоор дайраад Алтай Таван Богдын уулын бэлд майханд хоноглоно.
Day 3
3 өдөр
Баянөлгий - Алтай Таван Богд
Өглөөний цайгаа уусны дараа дулаан хувцасаа өмсөж өдрийн хоолоо бэлдээд Алтай Таван Богд уулын Малчин оргилруу авирна.Энэхүү оргил нь Монгол Улс ба Оросын Холбооны Улсын хилийн зааг дээр оршдог далайн түвшнээс дээш 4050м өргөгдсөн уул юм. Энэ оргил нь Алтай Таван Богдын таван оргилоос цорын ганц тусгай хэрэглэлгүйгээр авиралт хийж болох уул юм.
Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна.
Алтай Таван Богд уул нь Монгол орны дээвэр гэгддэг бөгөөд Хүйтэн, Найрамдал, Бүргэд, Малчин, Өлгий, Цагаан Суварга гэсэн 6 оргилтой.
Нар жаргах үеээр майхан дээрээ ирж оройн хоолоо идээд өнөөдрийн аялал маань дуусна.
Day 4
4 өдөр
Алтай Таван Богд – Потанины мөсөн гол
Энэ өдөр бид өглөөний цайгаа уугаад төрийн тахилгат Ерөнхийлөгчийн овоо руу чиглэн явна. Өдрийн хоолоо идээд цааш явган Потанинын мөсөн голыг явж үзнэ.
Алтай Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Алтай Таван Богдод оршдог. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай.
Урт нь Урсгал нь 4365 метрээс 2873 метрт явагдана. Уулархаг, налуу газарт олон мянган жилийн мөс, цас хуримтлагдан нягтартсан өндөр уулын бүст мөсөн гол үүснэ.
Орой майхан дээрээ ирж оройн хоолоо идээд амарцгаана.
Day 5
5 өдөр
Потанины мөсөн гол - Хотон, Хурган нуур
Өглөөний цайгаа уусны дараагаар цанаар гулгах Extreme аялал маань эхлэнэ.
Эргэн тойрондоо өндөр уул толгодуудтхай учир жинхэнэ Extreme аялал таньд мэдрэгдэх болно.
Ийнхүү нэг өдрийг хөгжилтэй адал явдалтай өнгөрөөж өдрийн хоолоо идсэний дараагаар дараагийн зорин очих газар бол байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хотон, Хурган нуур юм. Аяллын замд бид Шивээтийн хадны зураг үзэж сонирхоод, цааш явсаар Шампан нуураар дайраад цэнгэг уст Хотон, Хурган нууран дээр ирнэ. Битүү ой модоор хучигдсан ганц аралтай, цэнгэг уст Хотон нуур нь Хурган нууртай богино хоолойгоор холбогдох бөгөөд энэ хоёр нуур Ховд голыг тэгтгэдэг. Хээрийн амттай оройн хоол идэнгээ нуурын эрэгт нар жаргахыг харж суугаад майханд амарцгаана.
Day 6
6 өдөр
Хотон, Хурган нуур - Бага Түргэний хүрхрээ
Өглөөний цайгаа уусны дараагаар Бага Түргэний хүрхрээ Энэ өдөр бид Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэнийн хавцалд орших Бага түргэний хүрхрээ руу явна. Уг хүрхрээ нь 15 метр өндөр мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшигийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм. Энэ өдөр нуурын эрэгт түүдэг гал асааж аяллын дурсамжаа ярилцан үдшийг хамтдаа өнгөрүүлнэ.Майханд амарцгаана.
Day 7
7 өдөр
Бага Түргэний хүрхрээ - Баянөлгий
Өглөөний цайгаа уусны дараа Цэнгэл сумаар дайран Өлгий хотод ирээд Казах үндэстний гэрт уламжлалт оройн хоол идэж, Буцах бэлтгэлээ хийж Орой үндэстний казах гэрт амарцгаана.
Day 8
8 өдөр
Баянөлгий - Улаанбаатар
Казах үндэстний гэрт өглөөний цайгаа уугаад онгоцны буудалруу хөдөлцгөөнө. Ийнхүү Улаанбаатарт буугаад буудалдаа очиж аян замын тоосноосоо салан амарцгаана.
Day 9
9 өдөр
Улаанбаатар - Чөлөөт өдөр
Энэ өдөр нь чөлөөт өдөр бөгөөд Улаанбаатар хотоор зугаалах юм.
Дэлгүүр хэсэж худалдан авалт хийж Чингисийн музей үзэх боломжтой.
Та бүхнийг хүсвэл Чингис хааны морьт хөшөө үзэх боломжтой.Улаанбаатар хотоос 54км зайтай энэ газар нь домогт өгүүлснээр Чингис хаан алтан ташуур олсон газар хэмээдэг аж.Энэхүү хөшөөнд түүнийг мориндоо мордон, ташуураа ташаандаа тулан, ихэмсэгээр алсыг ширтэн буй байдлаар дүрсэлжээ. Чингис хаан бол монгол овог аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, азийн ихэнх улс орнуудыг эзэлж байсан Монголын эхний их хаан юм.
Орой буудалдаа ирснээр аялал маань дуусна.
Day 10
10 өдөр
Улаанбаатар - Нисэх онгоцны буудал
Өглөө нисэх онгоцны буудалруу хөтөч маань хүргэж өгөх ба салах ёс хийж та бүхнийг онгоцонд суусны дараа аялал өндөрлөнө.